Оны эхний хоёр сарын байдлаар 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн 2 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Тодруулбал, эдгээр гэмт хэргүүд нь цахим сүлжээ ашиглан өөрийгөө эмэгтэй хүн гэж итгүүлэн танилцаж, улмаар насанд хүрээгүй, бага насны 2 хүүхдийг хүчиндэн, эд зүйлийг нь дээрэмджээ. Тэгвэл энэ хэргийг үйлдсэн этгээдүүдэд  шүүхээс бүх насаар нь хорих ял оногдуулсан. 

Тиймээс эцэг эх асран хамгаалагчид хүүхдүүдээ болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.