Хоёрдогч хавьталд орсон хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, гэрт нь тусгаарлана
2020/03/10
Эрүүл мэндийн яам коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Дорноговь аймагт илэрсэн COVID-19-ийн тохиолдол нь гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн.
Гуравдугаар сарын 2-ноос 6-ны хооронд Баянгол зочид буудалд байрлаж байгаад 6-ны орой Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр явсан.
Тэнд очсон хойно нь түүний эрүүл мэндийн байдалд нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн гэж мэдээлсэн бөгөөд мэдээллийн дагуу түүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарлаж, Дорноговь аймгийн мэргэжлийн багийг томилсон.
Үүний зэрэгцээ тухайн тохиолдолтой хавьтаж, ойртсон хүмүүсийг илрүүлэх ажлыг эхлүүлсэн байсан. Энэ судалгаагаар Улаанбаатар хотод байрлах түүний ажлын байрны үйлчилгээнд өртсөн 43 тохиолдлыг илрүүлэн шинжилгээний хариу гартал гэрт нь тусгаарлаж ажиглалтад авсан байсан.
Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ойрын хавьтал болсон 60 хүнийг ч тэнд нь тусгаарлалтад оруулсан. Аймгаас тусгаарласан хүмүүс дээр аймгийн мэргэжлийн баг очиж ажилласан. Батлагдсан тохиолдлын шинжилгээг давтан хийнэ.
Эхний хавьтлын 123 хүнийг хатуу дэглэмийн тусгаарлалтын бүсэд ажиглалтад авч, ойр ойрхон лабораторийн шинжилгээ хийнэ. Үүний зэрэгцээ халдвар авсан иргэнтэй онгоцонд явж ирсэн ойрын суудлын хүмүүсийг ч тусгаарлана" гэв.
Мөн тэрбээр "Халдвар авсан хүнтэй ойртсон хүнээс гадна хавьтлын хавьтал гэж гарч ирнэ. Хоёрдогч буюу хавьтлын хавьтлыг бид эхний хавьтлуудын шинжилгээний хариу гартал гэрт нь ажлаас нь чөлөөлж тусгаарлаж ажиглалтад авна.
Энэ ажиглалтад байх хүний тоо урьдчилсан байдлаар 300 орчим байна. Тиймээс маш дэг журамтайгаар ажиглалтад орох хэрэгтэй. Иргэдэд хандаж хэлэхэд, хэрвээ тухайн халдвар авсан хүнтэй 2,3 дугаар хавьтал болсон бол өөрсдийгөө яаралтай гэртээ тусгаарлаж, ажиглалт аван шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад мэдээлэх хэрэгтэй" гэдгийг онцлон хэллээ.
Ард түмэн · 2020/03/10
Тайван бай даа, тэртэй тэргүй энэ корона бидэнд олдохгүй, УИХ, ЗГ-ынхан дээгүүрээ хуваагаад авчихна.
been ajil bolloo doo?... · 2020/03/10
yamar gainii heenii nobsiin pranz be?...yugaan hiij yabsan hog be?....
Зочин · 2020/03/10
Юм юм л бодох юм... ийм саадтайдаа гомдох юм.
Зочин · 2020/03/10
Эмч мэргэжлийн хүн, энэ 76 шиг биш. Жинхэнэ улс төрч, анагаах ухаанд мэргэшсэн хүн УИХ-д алга байна лдаа.
Зочин · 2020/03/10
Ер нь хүний амьтай холбоотой энэ салбарыг мэргэжлийн хүн нь удирдвал зүгээр л байхдаа. Гэхдээ өөрийн ажилласан хугацаандаа тийм муу байгаагүй л дээ. гэдээ л мэрэгжлийн хүн нь яагаад болж болдоггүй юм бэ? гэдэг их сонин.
Зочин · 2020/03/10
ийм нөхөр эрүүл мэндийн салбарыг удирдан гэх энэ одоо ямар төр вээээ
Зочин · 2020/03/10
ямарч хүн сэтгүүлч гэх мэргэжлээр төгсөж болно. Яагаад гэвэл энэ мэргэжлийг эзэмшихэд сайн толгой шаардлагагүй өөрөөр хэлбэл мулгуй толгой байсан ч төгсөнөшдээ.
Зочин · 2020/03/10
энэ нэг сэтгүүлч мулгуй авгай зайлаачээээ
Зочин · 2020/03/10
сарангэрэлээ чи зайл чи ямар нүүрээрээ наанаа байгаад байна зүгээр л зайлаад өгөөд эмнэлгийн ажилтнууд ажлаа хийыг за
Зочин · 2020/03/10
Гадаадаас ирсэн новшнуудыг туснаарлахгүй байсан ЭМС гэх үмхий сэтгүүлч новш огцараач чамд ямар тайлбар байх гэж чи ядаж л эмнэлгийфн ажилтан биш нэг сэтгүүлч биздээ чамаас болж улс оронд аюулын харанга дэлдэж байна зүгээр л сэтгүүл зүйн салбар луугаа зайл
Фянь Дао · 2020/03/10
МАН-ын дарга нар дотор энэ вирус тархсан байх өндөр магадлалтай байна. Франц эр МАН-ын дарга нарын байнгын авч үйлчлүүлдэг 2-3 янхан авсан байж болох талаар гадуур их яригдаж байна.ТЕГ энэ талаар шалгаж байна уу.