Шинэ коронавирус урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцлах УОК-оос шийдвэр гарсан. Цэнгээний газрууд ажиллахгүй байгаатай холбоотойгоор ахуйн хүрээний архидалт гарсаар байна.

Үүний улмаас иргэд эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол бүртгэгдсээр байна. Тухайлбал, өчигдөр 20:42 цагийн орчимд СХД-ийн 23-р хорооны нутаг дэвсгэрт 30 настай эрэгтэй Э гэгч нь согтуурсан үедээ 29 настай Л гэгчийг хутгалж амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэг гарчээ. Одоогоор хэргийг СХД-ийн цагдаагийн 3-р хэлтэс шалгаж байгаа аж.

Тиймээс иргэд та бүхэн короновирусээс сэргийлэх арга хэмжээг авч, ахуйн хүрээний архидалтыг болиулж болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.