"Бодлын хулгайч" киноны гол дүрийг бүтээж олны танил болсон жүжигчин Б.Амарсайхан буюу Амарааг танихгүй үзэгчид үгүй биз. Тэрбээр цахим хуудаснаа идэвхитэй хөтөлдөггүй олны танилуудын тэргүүн эгнээнд явдаг нэгэн. Харин өнөөдөр ийнхүү пост оруулжээ.

Сөрөгтэй өглөөний мэнд. Нилээн хэдэн жилийн өмнө гэж ФБ сануулж байна.
Намайг СУИС дөнгөж ороод байтал нэг багш маань “Амараа минь чи хэзээ ч жүжигчин болохгүй, ийм сөөнгө хоолойтой хүнийг сургууль төгсөөд хаана ч авахгүй, эсвэл чи каскадёр (орлон тоглогч) л болно, миний хүү эртхэн өөр юм бод, энд ингэж цаг алдаад юүхэв” гэлээ. Жүжигчин болох хүсэл мөрөөдөл баяр хөөр маань царцах шиг л боллоо. Хэдэн өдөр унжийж явлаа, юу эсийг бодохов. Бас нэг багш маань хүртэл ангийн хурал дээр “Сөөнгө хоолойтой адгийн муу Амараа хүртэл...” гэж жишээ татаж байлаа. Нэг өдөр сургуулийн коридорт сууж байтал бүжгийн ангийн нэг эгч (дуурьт ажиллаж байхдаа сурч байсан, одоо нэрийг нь санадаггүй, би битүүхэн хайгаад л байдаг юм) яасан гэж байна. Би ч багшийн хэлснийг хэллээ. Тэгтэл тэр хүн миний амьдралд өөрчлөлт авчирсан маш чухал үгийг хэлсэн юм. Энэ нь “Амараа чи ДЕФФЕТ-г ЭФФЕКТ болгоно гэж мэдэх үү? Чиний хоолой деффикттэй гэхдээ чи энийг еффект болгож болно шүү дээ.” гэлээ. Нээрэн тийм! Үүнээс хойш би ордоггүй байсан хоолойн дасгалдаа орж, хоолойгоо дээд доод өнгөрүү дуугаргаж, аль болох өргөн диапазонотой болгохыг хичээсэн юм. Гадны кинонд очиход хамгийн түрүүнд л миний муу сөөнгө хоолойг магтана. Өвөрмөц гэж. Зарим жүжигчид сөөнгө болох гэж хоолойгоо шахаж зориуд шивнэж ярьдагаа ч хэлнэ...
Би Амьдралд тохиолдсон аливаа асуудлыг ч бас энэ талаас нь хардаг болсон. Сорилт, асуудал, бэрхшээл бол боломж юм. Өнөөдөр дэлхий дахин биднийг харж байна найзуудаа. Энэ бол Монгол хүний мөн чанарыг харуулах боломж! Монголчууд ямар хүнлэг, тэвчээртэй, сайхан сэтгэлтэй юм бэ!? Монголчууд ямар эрүүл чийрэг юм бэ?! Монголчууд ямар эв нэгдэлтэй, хурдтай маневртай юм бэ?! Монголчууд яаж чадаж бнаа...??!!!
Юу ч болж байсан Юм үзээгүй шулдан бацаан шиг сандарч ийш тийшээ үсчихгүй шүү хэдүүлээ. Одоо бид энэ тахалаас яаж хамгаалах юу хийхээ мэдэж байгаа. Хэн нэгнийг харааж, шүүснээр бидний байдал дээрдэхгүй. Тайван уужуу байна шүү найзуудаа.