Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна. Тэрбээр:  Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар коронавирусийн халдварын үед авч хэрэгжүүлэх эдийн засгийн авч хэрэгжүүлэх бодлогыг аэлэлцлээ. Нэг тайлбар хийхэд У.Хүрэлсүхийн засгийн газар эдийн засгийг зөв явуулах тал дээр ихээхэн анхаарлаа хандуулсан. 2018 онд эдийн засаг 7,3 хувиар өсөхөд төсөв ашигтай гарч байсан. Харин 2019 онд эдийн засгийн өсөлт 5,3 хувьтай байхад төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 1,7 хувь буюу  600 тэрбум төгрөгийн алдагдалтай батлагдсан. Эндээс харахад бид хэдийгээр эдийн засгийг тэлээд явахад өсөлтөө нөөц, хуримтлалыг бий болгохоор ажиллаж байсан юм. Тухайлбал, Ирээдүй өв сангийн мөнгө оны төгсгөлд 538 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 620 гаруй тэрбум төгрөгийн хуримтлалыг бий болголоо. Үүнээс өмнө 8,2 их наяд төгрөгийн өрийг төлсөн. Байгаа мөнгөө эдийн засгийн өсөлтөд оруулахгүйгээр хүндрэл үүсгэхэд даван туулахад зориулахад нөөцөлсөн бодлого маань энэ цаг үед хэрэг болж байна. 

Хоёрдугаарт, Монгол банкны мөнгөний бодлогын хороо хуралдаж, мөнгөний бодлогын хүүгээ 11 хувь байсныг 10 хувь болгож буурууллаа. Мөн арилжааны банкууд заавал байлгах нөөцийг 10,5 байсныг 8,5 буулгаж өөрчлөн буулгасан байна. Энэ нь мөнгөний бодлогыг уян хатан болгоход авсан том арга хэмжээ боллоо. Түүнчлэн банк бус санхүүгийн байгууллагууд зээлийн хүүд алданги тооцохгүй байх талаар СЗХ ярьж байна. Ингэхээр төсвийн бодлого, мөнгөний бодлого, зээл, санхүүтэй холбоотой бодлгыг энэ хүрээнд авч хэрэгжүүлж байгааг онцолж хэлье. Агшиж байгаа зүйлийг улам танаад эхэлвэл эдийн засгийн өндөржүүлсэн үед борцлогдож, үйл ажиллагаа нь хумигддаг. Засгийн газрын зүгээс татвар, НДШ, түрээсийг нэг удаа чөлөөлөх талаар яригдаж, хэрэгжүүлж яваа. зээлийн хүүг төлж чадахгүй бол алданги, хүүг эргэж харж үзэх, арилжааны банкуудын орон зайг нэмсэн учраас зээлийн нөхцөлүүд дээр тодорхой арга хэмжээ авах байх гэж бодож байна. Төр бол уян хатан нөхцөлийг бий болгож байгаа юм. Мөн Монголбанкны активын асуудлыг өөрчлөх чиглэлээр судалгаа хийгээд явж байна.