Сүхбаатарын талбайн зүүн талын “Хөвсгөл нуур” зочид буудлыг хамгаалалтад авав. Тухайн зочид буудалд байрлаж байсан Польшийн хоёр иргэн халуурах шинж тэмдэг илэрч, эрүүл мэндийн байгууллагад хандсаны дагуу яаралтай түргэн тусламжийн эмч нар ирж тусламж үзүүллээ. Харин тус хоёр иргэний хууч өвчнийхээ улмаас бие нь чилээрхэж, халуурсан байна.  

Ингээд “Хөвсгөл нуур” зочид буудлаас иргэдийг гаргахгүй, дотогш нэвтрүүлэхгүй байсан бол одоо үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлж байна.