Төв аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Захарын даваа”гэх газраас 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээр иргэн А, З, Т, нар нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу нэн ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгай агнажээ. Тодруулбал, 3 тооны хүрэн баавгайг агнаж, түүхий эд болох 12 ширхэг сарвууг /тавхай /хадгалж, худалдан борлуулахаар бэлтгэж байсныг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.