Монгол улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдээд байгаатай холбоотойгоор коронавирусийн халдвар авсан Франц иргэний нэг, хоёр дугаар  зэргийн хавьтагчдаас авсан шинжилгээний хариу гарсаар байна. Өчигдөр буюу 2020.03.12-ны өдрийн 15:00 цагийн байдлаар 149 хүний шинжилгээний хариу сөрөг гараад байсан юм.

Өнөөдөр дээрх 149 хүнээс гадна 58 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Ингэснээр нийт 207 хүний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсан гэж Улсын онцгой комиссоос мэдээллээ. Үүн дотор Франц иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүний шинжилгээ ч сөрөг гарсан аж. 

Шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд хариу нь гарсан иргэдийг 7, 14, 21 хоногийн давтамжтай дахин шинжилгээнд оруулна. Мөн 14 хоног тусгаарлалтад байлгах юм. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.