Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлын тоймыг хүргэж байна.

Нийгэм: Улаанбаатарын гудамжаар алхаж явахад  нэлийсэн ой гутам нус цэртэй алхам тутамдаа таардаг. Автбусны буудал, албан байгууллагын үүд, төв талбай, гудамжинд дотор арзганатал шүлсээ хаяж, ил задгай нус цэрээ нийж, тамхиныхаа ишийг хаа сайгүй хаях хүмүүс олширсоор.  Хүний ухамсар, биеэ авч явах соёлоос шууд хамааралтай энэ асуудлыг шийдэхээр одоогоос гурван жилийн өмнө Зөрчлийн тухай тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар бие авч явах гэх заалт оруулж, 5.1.1-д “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тусгасан ч амьдрал дээр биеллээ олохгүй, хяналтгүй байсан билээ.  Хяналтгүй байсан хууль амь орж 6898 хүнийг 76 сая төгрөгөөр торгожээ.

Энэ сарын 2-ны өдөр "Москва-Улаанбаатар" чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илрээд байгаа билээ. 

Тухайн иргэнтэй хамт нэг онгоцонд ирсэн зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч шинжилгээнд хамруулж, өнөөдрийн байдлаар нийт 216 иргэнээс коронавирус илрээгүй. Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан  Франц улсын иргэн ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна.

Улс төрчидтэй хувийн хэвшлийн компанийг холбож, худал гүтгэлэг мэдээ тараах явдал сонгуулийн жилд үзэгддэг. Энэ бичигдээгүй жишгийн дагуу эдийн засагч Л.Наранбаатар тоглож эхэлсэн үү? Эндээс дэлгэрэнгүйг уншина уу

Улс төр: С.Баярыг баривчлах уу?

Монгол Улсын Ерөнхий Сайд асан С.Баярыг АТГ Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт шалгаад удаж буй билээ.

Гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, түүнд прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.Гэвч С.Баяр яллах дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, прокурорын байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж буй аж. Иймээс түүнийг албадан саатуулж, улмаар яллах дүгнэлтийн дагуу шүүх хурлыг нь товлон зарлахаас өөр аргагүйд хүрч буй тухай эх сурвалж өгүүлж байна.

С.Баяр ч энэ тухай: "Өчигдөр надад прокурорын яллах дүгнэлт гардуулах гэв.Авахгүй гэдгээ мэдэгдэв.Учир нь би байтугай, тэд ичмээр дэндүү зохиомол, хөгийн үндэслэл бүхий яллах дүгнэлт аж.Урьд өдөр нь ачина гэж айлгав.Ачигдахыг хэн хүсэх билээ...Гэхдээ мань мэт арай өөр. Жарнаа үзсэн хүн  айх юм бага" хэмээн өгүүлжээ.

Сонгуулийг хойшлуулах уу Ердөө гурван сар хүрэхгүй хугацааны дараа сонгууль болох гэж байна. Нэгэнт халдвар бүртгэгдсэн тохиолдол өргөн хүрээнд тараахгүй, хумих арга хэмжээг яаралтай авахыг ДЭМБ-аас зөвлөсөн. Тэгвэл улс төрчид сонгуульдаа хүч үзэх ажилдаа шамдан мөнгө зарж эхлээгүй байгаа дээр эл асуудлаа шийдэх хэрэгтэй. Сонгуулийн жил сонгогчдын саналыг авах гэсэн явуургүй үйлдэл мэр сэр гардаг.
 

2020 онтой золгосон даруйд Монголчууд чихэр долоох хувьтай болоод байна. Учир юу гэхээр энэ жилийн зургаадугаар сарын 24-нд сонгууль болно. Сонгуулийн жил гоё нэртэй мөрөөдлийн төслүүдийг танилцуулж санал авах шалгарсан арга байлаа. Сонгуулийн шоу: Замын төслүүд

Эдийн засаг: Энэ оны хоёрдугаар  сарын эцэст ажилгүй иргэдийн тоо өсжээ

 

Энэ оны хоёрдугаар  сарын эцэст ажилгүй иргэдийн тоо өсжээ. Ажиллах хүчний судалгааны 2019 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд хөдөлмөрийн дутуу ашиглалт 174.2 мянга байгаагийн 105.1 (60.3%) мянга нь ажилгүй хүн, 58.0 (33.3%) мянга нь боломжит ажиллах хүч, 11.1 (6.4%) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байсан.

Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 2 дугаар сарын эцэст ажилгүй 4.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 709 иргэн ажилд зуучлагдан орсон аж. Гэвч 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 2 дугаар сард нийт 1.8 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 248 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 679 (13.2%) хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 65 (8.4%) хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.0 (21.6%) мянган хүнээр тус тус буурчээ. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 2 дугаар сарын эцэст 35.6 мянга, үүнээс 20.6 (57.9%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 15.0 (42.1%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байгаа юм.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.4 (14.1%) мянган хүнээр буурч, өмнөх сараас 31 (0.2%) хүнээр нэмэгджээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.8 (52.5%) мянга нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 337 (1.6%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 165 (49.0%) нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 2 дугаар сард 4.5 мянган хүн шинээр бүртгүүлсний 58.1 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд аж.

2020 оны 2 дугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй хоёр хүн тутмын нэг нь бүрэн дунд боловсролтой байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.5 хувийг 15-24 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Төв, Завхан, Дундговь, Улаанбаатар хот, Дорноговь, Ховд, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь, Сэлэнгэ аймагт улсын дунджаас 0.1-7.7 пунктээр илүү байгаа хэмээн үндэсний статистикийн хорооноос гаргав.