Энэ жил 28.600 гаруй сурагчид ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсөх юм байна. Энэ жил өмнөх оны төгсөгчидтэй нийлсэн 32 мянга гаруй хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгнө гэж тооцоолжээ. Өнөөдрийн байдлаар ЕБС-ийн хөл хорионы хугацаа энэ сарын 30-нд тавигдах юм. Иймд сурагчдыг хичээл хоцрогдолд оруулахгүйн тулд теле хичээл оруулж байгаа бөгөөд элсэлтийн шалгалтад зориулсан хичээлүүдийг гаргаж байгаа билээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 15-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 15-нд дуусна. Уг шалгалтыг зургаадугаар сарын 8-наас 11-нийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн байна.  Харин хөл хорио цуцлагдвал Бямба гариг бүрт хичээллэж, зургадугаар сарын 8-ныг хүртэл хичээлийн агуулгыг дуусгах аж.