Улсын онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийж байна.  Энэ үеэр, ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл: Коронавирусийн халдвар илэрсэн Монголын гурван иргэнтэй нислэгт ойр ирсэн 110 хүнээс шинжилгээ авсан. 61 хүний хариу сөрөг гараад байна. Бусад иргэдээс шинжилгээ авна. Халдвар илэрсэн гурван иргэнээ эмчилгээнд шуурхай оруулаад явж байна. Бид эхний эмчилгээгээ хийгээд үр дүнд хүрсэн. Та бүхэн эрүүл мэндийн салбарынхандаа итгэж болно. Солонгосоос ирсэн хоёр иргэний биеийн байдал тогтвортой, Берлинээс ирсэн иргэний биеийн байдал хүндэвтэр байна.