Б.Лхагвасүрэн: Үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна
2020/03/18
90 хоногийн хугацаанд зээлийн үндсэн өр, зээлийн хүүг төлөхгүй байхаар шийдлээ. Өнөөдөр болсон засгийн газрын ээлжит хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэв. Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд өнөөдрийн хуралдаанд оролцсон байна.
Энэ зөвлөлд Сангийн сайд, Төв банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Хадгаламжийн даатгалын корпорацийн дарга багтдаг. Тус зөвлөлөөс өчигдөр гаргасан шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.
Монголбанкны ерөнхий захирал Б.Лхагвасүрэн: "Цар тахлын үеийн бэлэн байдлыг нэгдүгээр сарын сүүлээс хойш зарласан. Үүнээс хойш гарсан санхүүгийн хүндрэлийг судалж байна. Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хувь иргэний хэрэглээний зээл байдаг. 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна. Хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бол ангилал бууруулдаг байсан. Харин өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй. Өөрөөр хэлбэл санхүүгийн сахилга бат зөрчсөн гэж хар дансанд орохгүй гэсэн үг. Монголбанкны зүгээс бүх асуудлаа Засгийн газартай хамт нэгдсэн байдлаар гаргахаар төлөвлөж ажиллаж байгаа" гэлээ.
Гэхдээ энэ нь зээлийн төлбөрөөс бүрэн чөлөөлөгдсөн гэсэн үг биш юм. Жишээлбэл та 20 жилийн ипотекийн зээлтэй бол 3 сар зээлийн үндсэн төлбөр хүүгээ төлөөгүй тохиолдолд ямар нэгэн алданги бодогдохгүй. Харин таны зээлийн хугацаа хойшилж, 20 жил 3 сар болж сунгагдана гэсэн үг юм.
Уг шийдвэрийг 1-р сарын 27-ны өдрөөс эхлэн хэрэгжиж буйд тооцох юм байна.
Зочин · 2020/03/20
Buh bankind iim shiidver ochoogui geed bn yatsarsan ydarsan tor ve
зочин · 2020/03/19
Худалдаа Хөгжлийн Банк нь яагаад мэдээлэлгүй байгаа юм бэ
за · 2020/03/18
зүгээр л хар дансанд бүртгэхгүй л гэж бна
zochin · 2020/03/18
tegvel ch bas yahav dee tuunees zeel huug tur hoishluulj baigaa bol yostoi amidaar ni alna gesen ug shuu boon ih hemjeenii mongo toloh bol chvol duusaa shuu humuust zov oilgolt ogoorei dee
zochin · 2020/03/18
aan tegeed 1 sar yamar ch gesen zeel huug tolohgui daraa saraas zeel huugee umnu ni toldog baisan huvaariar tolnoo gej oilgohuu