Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагаас Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шийдэхдээ хахууль авсан байж болзошгүй шүүгч нарыг, хахууль өгсөн үйлдэлд Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир зэрэг хүнийг гэм буруутай эсэхийг шийдэх шүүх хурал болох гэж байна. НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа бөгөөд уг шүүх хурал нээлттэй болох юм.

Хэргийг эргэн сануулахад,

Монгол Улсын Ерөн­хийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч оны зургаадугаар сарын 27-ны өдөр “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргаж доорх нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ.

  1. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  2. Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  3. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
  4. Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  5. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
  6. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
  7. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  8. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  9. Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  10. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
  11. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
  12. С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  13. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  14. Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  15. С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  16. Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  17. П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” гэжээ.

Тэднийг АТГ-аас өнгөрсөн оны зургадугаар сараас хойш Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шийдвэрдэхдээ оролцогчоос хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Тэгвэл 2020.01.10-ны өдөр дээрх 17 шүүгчийн долоог нь гэм буруугүй болохыг тогтоож Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж долоон шүүгчийн бүрэн эрхийг нь сэргээсэн. Тодруулбал,

  1. Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр,
  2. Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа,
  3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг,
  4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг,
  5. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа,
  6. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах
  7. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нар эргэж ажилдаа орох боломжтой болсон бөгөөд өдгөө ажлаа хийж байгаа. 

Харин эрх нь сэргээгүй  үлдсэн арван шүүгчээс

  1. Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож
  2. Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон
  3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр
  4. онгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч  Б.Цолмонбаатар
  5. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг
  6. Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан нарыг хахуулийн хэргээр шалгаж, хэргийг яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан хилийн чандад эмчилгээ хийлгэж байгаа тул хэргийг нь дээрх хэргээс хэргийг нь тусгаарлаад байгаа юм. Ингэснээр өнөөдөр таван шүүгчийг гэм буруутай эсэхийг шүүхээр хэлэлцэх болно.

Эрх нь сэргээгүй  үлдсэн дөрвөн шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт шалгаж байгаа. Тодруулбал,

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч С.Амардэлгэр
  2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат
  3. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа
  4. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шийдэхдээ хахууль авсан байж болзошгүй шүүгч нарын хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.