Өчигдөр ЭМЯ-наас мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 162 оронд коронавирусийн халдвар бүртгэгджээ. Зарим орнууд гадаадын иргэнд үйлчилгээ үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Тухайлбал дэлгүүрт тоо хязгаартайгаар бараа бүтээгдэхүүнийг зарах, зочид буудал үйлчлэхгүй, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй гэж Европын орнууд мэдэгджээ. Харин манай улсад шинэ төрлийн коронавирусийн 6 тохиолдол бүртгэгдсэн. Уг тохиолдолууд зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд бүх хүмүүсийг тусгаарлан хянаж, тандалт судалгааг хийж байгаа юм. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: 2975 хүн хяналтад орж тусгаарлагджээ. Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 01:00 цагт 252 иргэн эх орондоо ирсэн байна. Туркэд  эмчилгээ хийлгэж байгаа бага насны хүүхэд ирээгүй. Тэндээ эмчилгээгээ хийлгэж байгаа. Түргэн тусламжийн дуудлагын буурч байна. Эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангаж байна. Арьс судлалын төвд 100 гаруй орыг гаргаж эмч, мэргэжилтнүүдээ ажиллахад бэлтгэлээ. Өчигдөр БНХАУ-ын үндэсний хороо, элчин сайдтай хамтраад коронавирусийн талаар цахим сургалтыг явууллаа. Хятадуудын гол авсан арга хэмжээ нь эрт оношлох, эрт мэдээлэх, өвчтнүүдээ эрэмбэлэн ялгах, битүү хувцастай эмч хэдэн цаг ажиллах ёстойг тооцоолж үзээд цагийн хуваарийг гаргах. Хүнд, хөнгөн өвчтнүүдийг эмчлэх хоног, өтгөнөөр шинжилгээ авах аргыг хэрэглээрэй гэж зөвлөсөн. Эмчилгээний хувьд манайхтай адилхан үйлчилгээг хүргэж байгаа юм байна.

ХӨСҮТ: ХӨСҮТ-д батлагдсан зургаан тохиолдол зургаа байгаа. Эдгээр хүмүүсийн биеийн байдал тогтвортой. Нийтдээ дөрвөн удаагийн нислэгээр ирсэн 1000 гаруй хүнийг тусгаарлаж, хяналт судалгаагаа хийж байна.

Мөн дээрх батлагдсан тохиолдлуудын ар гэрийнхэний сэтгэл зүй хүнд байгаа гэв. Учир нь эдгээр хүмүүсийг авч ирэхгүй байхгүй хэмээн олон хүмүүс үг хэлээр доромжилж, даралт хийж байгаа нь тэдэнд хэцүү байна. Иймд иргэдийг нэгнээ ялгаварлан гадуурхахгүй байхыг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл уриаллаа. Иргэдээ авах нь манай улсын үүрэг гэдгийг онцлон хэлэв.