Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагаас Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шийдэхдээ хахууль авсан байж болзошгүй шүүгч нарыг, хахууль өгсөн үйлдэлд Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир зэрэг хүнийг гэм буруутай эсэхийг шийдэх шүүх хурал болох гэж байна. НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4, 22.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа бөгөөд уг шүүх хурал нээлттэй болох юм. 
Тодруулбал, 
1.    Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож
2.    Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон
3.    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр
4.    онгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч  Б.Цолмонбаатар
5.    Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг
6.    Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан нарыг хахуулийн хэргээр шалгаж, хэргийг яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан хилийн чандад эмчилгээ хийлгэж байгаа тул хэргийг нь дээрх хэргээс хэргийг нь тусгаарлаад байгаа юм. Ингэснээр өнөөдөр таван шүүгчийг гэм буруутай эсэхийг шүүхээр хэлэлцсэн. Шүүх хуралдааны эхэнд оролцогчдоос хүсэлт гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хүслэтийг хангаж 2020.04.13-ны өдөр хүртэл шүүх хурлыг хойшлуулав.