Тусгай үүргийн нислэгээр гадаадаас ирсэн нийт 986 иргэнийг тусгаарлаад буй. Мөн 11 боомтоор орж ирсэн 332 монгол иргэн тусгаарлах байранд байна.

"Өнгөрсөн шөнө 01:00 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц Буянт-Ухаа дээр газардсан. Нислэгээр ирсэн иргэд болон нисэх багийнхнаас бүртсэн нийт 267 хүнийг хүлээн авч биеийн байдлыг хянаж, тусгаарлах байранд хуваарилан байрлуулах ажиллагааг үүрийн 04:00 цаг хүртэл хийж гүйцэтгэсэн" гэж Улсын Онцгой комиссийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Улсын Онцгой комисс тусгаарлах байранд байгаа иргэдийн санал хүсэлтийг үндэслэн өдөр бүрийн 10:00-16:00 цагийн хооронд тусгаарлах байранд байгаа иргэдэд эргэлт оруулахыг зөвшөөрчээ. Эргэлтээр зөвхөн оо сойз, ариун цэвэр, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг оруулах боломжтой юм байна.