ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн мэдээллээ хүргэлээ. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: Өнөөдрийн байдлаар өссөн дүгнээр 3222 хүнийг тусгаарлаж, ажиглаж байна. Орхон аймагт өчигдөр шөнө 44 хүнийг тусгаарлан ажиглалтад авлаа. Азийн хөглжийн банк, НҮБ-ын санхүүжилтээр эмч, мэргэжилтнүүдийнхээ дадлага, сургуулилалт хамруулж байгаа. 14 хоног тусгаарлагдаж байгаа хүмүүст голомтод ажилласан бүхий л хүнийг хяналт, ажиглалтад байлгасан. Цаашдаа дайчлагаанд 240 эмнэлэг, сувилалыг бэлтгэж байна. Коронавирусийн халдварт дайчилж болохгүй орнууд бий. Тухайлбал, гэмтэл, хүүхдийн ор, төрөх эмнэлгийн оруудыг дайчилж болохгүй. Харин шаардлагатай үед эмч, мэргэжилтнүүдийн дайчилгаанд ажиллуулна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү: Стамбул чиглэлийн үүргийн онгоцоор ирсэн  эрсдэлд бүлгийн 24 хүнээс түрүүлж шинжилгээнд хамрууллаа. Тэдний хариу сөрөг гарсан. Мөн энэ нислэгээр хамт ирээд Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээ хийгдэж байна.

Гуравдугаар сарын 19-нд  Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирж Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 52 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Түүнчлэн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 23 хүний хариу сөрөг гарсан. Гуравдугаар сарын 22-нд сэжигтэй Монгол улсын хэмжээнд бүртгэгдээгүй сайхан мэдээ байна.

Батлагдсан  10 тохиолдлын хүний биеийн байдал тогтвортой байна. Биеийн байдал нь хүнд байсан хоёр хүний биеийн бадйал тогтворжиж байгаа. Хамгийн багадаа энэ хүмүүсээ 10 хоногт эмчилж, сэргээж авна.

Манай эмч Франц иргэнийхээ уушгийг нарийн үзэж, шинэчилж үзээд эмчилгээ зохиж байгааг онцолсон. Түүний уушгинд үүссэн өөрчлөлт арилж, эрүүлжиж байгааг хэллээ.