Дэлхийн 204 улсад шинэ коронавиурст  халдварын  697 244  тохиолдол бүртгэгдсэнээс 33257 нас баралт бүртгэгдээд байна. Үүнээс  20 хувь нь импортлогдож байгаа бол  80 хувь нь өвчллийн голомтод бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар АНУ, Итали, Иран, Франц улсад өвчлөл хамгийн их бүртгэгдээд байна.

Өнгөрсөн 24 цагийн хооронд

·         Итали улсад коронавиурст  халдварын  улмаас нас баралт 812 хүн нас барсан бол халдвар шинээр авсан тоо 4050 бүртгэгджээ. Энэ нь 3 сарын 17-ны өдрөөс хойшхи хамгийн хамгийн бага үзүүлэлт юм.  Тус улсад халдварын тохиолдол саарч байгаа. Итали улсад 14 хоногийн туршид хатуу хөл хорио тогтоосны үр дүнд ийнхүү буурч байгаа.

·         АНУ-д нийт өвчлөлийн тоо  160 000 гаруй болоод байна. Нас баралт  500 гаруй тохиолдлоор нээгдсэн. Тус улсад хэрэглэсэн N95 амны хаалтыг халдваргүйжүүлээд дахин ашиглах боломжтой болсон байна. Ингэснээр нэг өдөрт 120 000 маскийг ариутгах боломжтой бөгөөд нэг амны хаалтыг 20 удаа ариутган хэрэглэх боломжтой ажээ.

·         БНСУ-ын нийслэл Сөүл хотод бүртгэгдсээр байгаа бөгөөд хичээлийг 04-р сарын 09-ны өдрөөс цахимаар эхлүүлэх юм байна.