БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 1-6 градус, Хангайн уулархаг нутаг болон Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Их төлөв цэлмэг. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.