УИХ дахь МАН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж дууслаа.

Уг хуралдаанаар банкны салбарын реформ,  зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэж, Засгийн газарт танилцуулах болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцжээ.


Уг хуралдааны үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож : "ЖДҮХС-гаас зээл авсан болон "60 тэрбум"-ын асуудалд орооцолдсон, холбогдсон УИХ-ын гишүүдийг буюу 64-ийн бараг талыг нь УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.

Гэхдээ УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг тус намын бага хурал эцэслэн шийдвэрлэх юм.