Өчигдөр буюу 4 дүгээр сарын 14-нд "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс коронавирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрч, түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

ЭМЯ-наас шинжилгээг ПCR оношлуураар эцсийн байдлаар тогтооно гэдгийг онцолж байсан. Тэгвэл лабораторын шинжилгээгээр тухайн хоёр иргэнээс коронавирус илрээгүй талаар өнгөрсөн шөнийн 01 цагийн орчим ЭМЯ-наас цахим хуудсандаа мэдээлж, хариу СӨРӨГ гарсан хэмээн мэдээллээ. 

Энэ талаар өнөөдөр 11 цагаас албан ёсоор мэдээлэл хийх юм.