21 хоногийн хугацаа нь дуусаж,, тусгаарлах байрнаас гарсны дараа иргэд харьяа дүүрэг, хороондоо өөрийн мэдээлллээ үнэн зөвөөр мэдүүлж, байнгын хяналтанд байх үүрэгтэй хэдий ч одоогоор тусгаарлалтаас гарч гэрийн хяналтанд гарсан иргэдээс 13 хүн нь мэдүүлсэн хаяг дээрээ байхгүй байна гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн өгсөн ярилцлагадаа дурьджээ. 

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 1741 хүн ажиглалт, тусгаарлалтын дор хянагдаж байна. 537 хүний 21 хоногийн хугацаа дуусаж, тусгаарлагдах байрнаас гарсан бөгөөд 13 хүн мэдүүлсэн хаяг дээрээ байхгүй, олдохгүй байгаа аж. 

Үүнээс харахад иргэд тусгаарлалтын журам зөрчих нь маш их ажиглагдаж байна. Тусгаарлах байрнаас иргэдийг гарахад гэрийн хяналтанд байх үүрэг, журмын танилцуулдаг хэдий ч зарим нэг иргэдийн ухамсар муу байгаа нь тэдний гаргаж буй үйлдэлээс харж болно. Тусгаарлалтаас гарсан иргэд дүрэм журмаа биелүүлэхгүй бол онцгой байдлын үеийн болоод эрүүгийн мөн зөрчлийн хуулийн дагуу торгууль, шийтгэл хүлээх зэрэг хариуцлага хүлээх юм.  Энэ бүхнийг баталгаажуулан саатуулах байрнаас гарсан иргэдийг гарын үсэг зуруулан гаргадаг байна. Гэтэл ард иргэд энэ журмаа биелүүлэхгүй байгаа нь дээрх 13 иргэний жишээнээс харагдаж байна. 

Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар энэ журмаар торгуулсан иргэн байхгүй. Харин нэг иргэн гэртээ хүн цуглуулж согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг хяналтын үйл ажиллагаа явуулж буй өрхийн эмнэлгийн эмч олж илрүүлэн шаардлага тавьсан ч тухайн ажилтны шаардлагыг эсэргүүцэн эргээд шүүхэд хандана гэх мэтээр хариу үйлдэл гаргаж байсан тохиолдол ч бүртгэгджээ.

Журам зөрчсөн тухайн иргэнд торгуулийн хуудсыг олгосон ч одоог хүртэл торгуулийн 150 мянган төгрөгийг төлөөгүй байгаа аж. 

Цаашид дүүрэг болоод хорооны ажилтнууд болон улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнуудаар хүчээ зузаатган хяналтаа улам сайжруулахаар болжээ. Гэрийн хяналтад байгаа иргэд өрхийн эмнэлэгүүдэд өөрсдийн мэдээлэлээ өгч, ухамсартай байхыг уриалж байна.