Беларусь улсад коронавирусийн халдвартай тэмцэж, нийт иргэдийг амны хаалтаа сайн хэрэглэхийг уриалж байгаа билээ. Амны хаалтны хомсдол мөн үүсч байгаатай зэрэгцэн зарим нэг үйлдвэр, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ч бага зэргийн өөрчлөлт оруулаад байгаа юм. 

Тиймээс энэ ажилд  Беларусийн 13 үйлдвэр нэгдэн өдөрт 150 мянган амны хаалт оёж байгаа аж. Үүний нэг үйлдвэр болох Свитанак компани нь дотуур хувцас, цамц болон хөхний даруулга үйлдвэрлэдэг хэдий ч үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулан амны хаалт оёж байгаа билээ. 

Харин тэдний оёсон амны хаалт хэлбэр нь хөхний даруулга шиг харагдаад байна гэх олон нийтийн яриа ч их болжээ.