Монголын рок поп урлагт өөрийн өнгө төрхөө нэмж яваа дуучин бол Б.Замбалгарав. Түүний Камертон-2 шоунаас төрөн гарсан "Бид 4" хамтлагийн ахлагч гэдгийг залуус андахгүй мэднэ. Сүүлийн үед тэрбээр фитнессээр хичээллэж булчинлаг болоод байсан. Харин шинэ коронавирусийн халдварын улмаас заал, фитнесс клуб гурван сарын хугацаанд хаагдсан билээ. Тэгвэл өчигдөр хотын дарга хаагдсан байсан зарим газруудыг нээсэн. Дуучин залуу фитнесс нээгдсэн баярлаж "9 сарын 01 шиг өдөр вэ, багшдаа цэцэгтэй ирэх шахлаа" гэв.