Жүжигчин А.Орхонтуул 15 насандаа “Орхидос” кинонд гол дүр бүтээж олны сэтгэлийн утасыг ихээхэн хөндсөн. Сэтгэл зүрхэнд хоногшиж чадсан уг кино зарим хүмүүст нэгийг бодогдуулж хоёрыг тунгаамаар болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тус киноны дүрээрээ Монголын кино урлагийн академийн "шилдэг эмэгтэй" жүжигчин номинацын эзэн болоод авсан нэгэн. 

Харин өдгөө  “Орхидос” киноны гол дүр А.Орхонтуул гэдгээрээ олны танил болсон тэрбээр Таван богд группт ажилладаг. Тэрбээр "Төрийн ордон саарал байхaд, Чингисийн талбай Сүхбаатарын талбай байхад ийм хүүхэлдээтэй эсвэл машинтай зургаа авхуулж байсан хүмүүсүүд байна уу? Хэдүүлээ ч хөгширч байна даа..." гэв.