Наймаа арилжаа хийгчид хандлагаа өөрчлөх болоогүй л бололтой. БГД-ийн нутаг дэвсгэрт орших Орхон худалдааны төвийг зорилоо. Тус захад ойр хавийн оршин суугчид өдөр хүнсний бүтээгдэхүүний хэрэглээгээ хангадаг. Худалдаа хийж буй худалдагч нар нь лангуу руу нь ойртон ирсэн хүнийг худалдан авалт хийхгүйгээр эргэн явахгүй байхын аргагүй эелдэг боловсон харьцаад үдэж байх юм.

Харин зарим худалдагч нар өөрийнх нь зарж буй  бараа, бүтээгдэхүүнээс нь юм худалдаж авах гээд байхад зандарч, загнаад л төлбөр хийсэн картыг нь өөдөөс минь шидчихдэг юм байна. Та хүнд үйлчилж байгаа байж яагаад ийм сонин зан гаргаад буйг асуухад уурлаж орхисон. Тэр худалдагчаас үйлчилгээний соёл гээчийг шаардаад ч хэрэггүй санагдсныг нуугаад яахав. Миний хувьд наймаа эрхэлж байгаа хүнд 100 төгрөг ч орлого байдаг гэж боддог. Гэтэл 3000 төгрөгийн печень худалдаж авснаараа загнуулж, зандруулаад гарсан даа мэл гайхсаар махны тасаг руу очсон юм.

Тэнд сайхан зантай махны худалдагч хонины ястай мах 9500 төгрөг, үхрийн цул мах 13000 мянган төгрөг хэмээв. Шатахууны үнэ буурсан болохоор өргөн хэрэглээний үнийг ч буурсан байх хэмээн сэтгэсэн нь эндүүрэл байв. Ингээд Өвөрхангай аймгийг зорьсон хамаатнаасаа махны үнэ хэд байгааг асуутал хонины ястай мах 8500 төгрөг гэж байна /2020,04-19/ энэ хавар ч мах идэхгүй л бололтой. Цагаан идээний үнэ тэнгэрт хадсан гэх нь тэр. Хөдөөнөөс мах авах нь бүү хэл, хотоосоо шинэ хонины мах хямд олох нь дашин шог болов.

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2020 оны 04-р сарын 16-ны өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 24 нэрийн барааны үнэ тогтвортой, 4 нэрийн барааны үнэ буурсан, 8 нэрийн барааны үнэ өсчээ. Үүнд,

-Хонины мах, ястай (9,767₮)
-Хонины мах, цул (9,800₮)
-Үхрийн мах, ястай (12,122₮)
-Үхрийн мах, цул (13,911₮)
-Адууны мах, ястай (8,875₮)
-Монгол төмс (971₮)
-Байцаа (2,245₮)
-Манжин (2,106₮) тус тус нэмэгджээ. Статистикийн газрын тоо баримтаас харахад, хүнсний ногооны үнэ энэ долоо хоногт өмнөх долоо хоногоосоо 11 хувиар өссөн байна.