Өчигдөр /2020.04.20/ цахим орчинд шалан дээр суун зайдас боож буй хоёр эмэгтэйн дээрх зураг байршсан.  Зургаас стандарт хангаагүй нөхцөлд зайдас үйлдвэрлэдэг байж болзошгүй сэжиг таамаг төрж, иргэд бухимдсан сэтгэгдлээ илэрхийлсээр байгаа билээ.

Тэгвэл энэ тухай МХЕГ-аас тодруулахад, “Мэдээллийг хүлээн авсан, ААН-ийг олж илрүүлэх ажиллагаа явагдаж байна. Зөвхөн гэрэл зураг бий. Анх байршуулсан цахим хаяг нь устгасан бололтой. Иймд яг ямар компанийн үйлдвэрлэл вэ гэдгийг тогтоох эхний ээлжид хүндрэлтэй байна. Энэ бол үйлдвэрлэлийн горим зөрчсөн асуудал тул олж илрүүлсний дараа холбогдох арга хэмжээг авч ажиллана” гэсэн юм.