Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.23/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов. 

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 213 улс оронд бүртгэгдэж, нийт 2.6 сая хүн өвчлөөд байна. Мөн өвчний улмаас 184 мянган хүн нас барсан бол 700 гаруй мянган хүн эдгэрчээ. Одоогоор уг өвчний улмаас 1.7 сая хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм.

ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 5262 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 58 мянган хүн өвчилжээ. Манай улстай хил залгаа орших Эрхүү хотод 75, Буриадад 153, Алтайн бүгд найрамдах улсад 58, Тувад 13 хүн өвчилсөн байна. Нийт тохиолдлын 40 гаруй хувь нь Москва хотын ойр орчимд бүртгэгдсэн Өвчлөлийн тархалт эрчтэй байна. Хөнгөн балархай хэлбэрээр өвдөж байна. Энэ нь нян тээгчээс өвчлөл тархаж байна гэж үзэж байна. Ялангуяа хүүхдүүд балархай хэлбэрээр өвдөж, вирусийг удаан хугацаагаар боловсруулж байна. Тиймээс хүүхдүүд том хүнд өвчлөл тарааж байна. 

Яг коронавируст зориулсан эм вакцин хийхэд хүндрэлтэй байгаа талаар эрдэмтэд хэлж байна. Үйлдвэрийн худалдааны төвүүд 1.5-2 метрийн зай барьж хэвшүүлэх хэрэгтэй байна.  

Мөн судалгаагаар уг вирус нь 19 удаа хувьсаж, өөрчлөлтөд орсон байна гэж үзсэн байна. Энэ вирус маш эрчтэй тархаж, хувьсан өөрчлөгдсөөр байгаа учраас өөрт нь тохирсон эм, вакцин хийхэд нэлээд хүндрэл гарч болзошгүй байгааг анхааруулжээ. Өчигдөр ДЭМБ "Ковид-19 тархалт ид оргил үе дээрээ байна. Энэ аюулт вирус биднээс тийм хурдан салахгүй. Удаан хугацааны туршид хамт байх тул нэг ч алдаа гаргахгүй зөвлөмж, зөвлөгөөгөө сайн хэрэгжүүлж байхыг анхааруулсан.