Төмөрцоож хэмээх програмист мэргэжилтэй залуу одоогоор мэргэжлийнхээ дагуу ажил хийгээгүй ч тэрээр багшийн ажил хийж байгаа аж.

Харин тэрээр энэ хугацаанд багш нарын ажилдаа өдөр тутам ашигладаг журналыг цахимаар ашиглах санаа олж, өөрийн мэдлэг боловсролоо ашиглан "Цахим журнал" бүтээжээ. Энэхүү програмыг манай сайтаар дамжуулж бусдад үнэ төлбөргүй хуваалцах хүсэлтэй байгаагаа бидэнд уламжилснаар та бүхэнд үүнийг хүргэж байна. 

ЦАХИМ ЖУРНАЛЫН програм нь багш нарт нэлээн хэрэг болох байх гэж хувьдаа бодож байна гэж тэрээр хэлсэн юм.Хэрэв багш нар та бүхэн энэ программыг ашиглахыг хүсвэл дараах холбоос дээр даран программаа татан авч компьютертээ суулгаарай ...