ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагт цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байгаа. 

БНСУ-аас ирсэн  289 хүнийг тусгаарласан бол өнөөдрийн байдлаар 776 хүн улсын хэмжээнд тусгаарлалтад байна. Өчигдөр Сөүлийн нислэгээр бага насны хүүхэдтэй 95, жирэмсэн 15 хүн ирсэн. Сөүлээс ирсэн иргэд шинжилгээ хийлгээгүй учир сэжигтэй гэж үзэж байна.

Хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “2020.04.30-ны өдөр Монгол улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 217 сорьц хийгдсэн. Хариу сөрөг гарсан. Чартер нислэгээр ирсэн хүмүүсээс ХӨСҮТ-д таван хүнийг тусгаарласан. Бусад зорчигчдыг  тусгаарлах байранд хүргэсэн. Чартер нислэгээр ирж байгаа хүмүүсээс шинжилгээ авах болно.

ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 28 иргэний биеийн байдал сайжирч байгаа. ” Гэв. 

Чартер нислэгээр ирсэн хүмүүсээс авсан шинжилгээний хариу маргааш эхнээсээ гарна.