ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагаас КОВИД-19 өвчний нөхцөл байдлын мэдээллийг өгч байгаа. Өнөөдрийн мэдээллээр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чартер нислэгээр ирсэн 267 хүнийг тусгаарлаад байна. Одоогоор ирсэн хүмүүсийн биеийн байдал хэвийн байна гэдгийг мэдээлсэн. Үүнээс гадна сэжигтэй тохиолдол илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “2020.04.30-ны өдрийн чартер нислэгээр ирсэн 281 хүнээс 280 нь сөрөг гарсан. Нэг хүнээс коронавирусний халдвар илэрсэн байна. Мөн тандалтын болон давтан шинжилгээгээр хариу сөрөг гарсан.” Гэв

Мөн Ховдын иргэнээс коронавирус илрээгүй. Иргэд тайван байцгааж, сайхан амраарай. Дархлаагаа бүү унагаарай.  Франкфурт руу нисэх хүнээс илэрлээ гэсэн мэдээлэл худал. Худлаа мэдээлэл тараасан хүмүүсийг олж хариуцлага тооц гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нэмж мэдээлээ.