Хөвсгөлийн замд “Приус” маркийн автомашины жолооч хурд хэтрүүлсэний улмаас долоо адуу дайрсан ноцтой осол гарчээ. Ослын улмаас зургаан адуу нь газар дээрээ энджээ. Тухайн машинд зорчиж явсан иргэд амьд үлдсэн гэнэ.

Малчид малаа замаас хол бэлчээх, хүзүүнд нь цацруулагч зүүх, жолооч нар хурдаа тохируулж явахыг ТЦА-наас анхаарууллаа.