THE HU хамтлагийнхан өнгөрсөн баасан гарагт Франкфуртээс тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирээд удаагүй байгаа билээ. Тус хамтлагийн гишүүд хоёр сар гаруй хугацаатай Австрали улсад хөл хорионд ороод байсан юм. 

Эх орондоо хөл тавьсан тус хамтлаг Улсын онцгой комисст дэмжлэг үзүүлэх үүднээс тусгаарлалтаас гарахаараа хандивын тоглолт зохион байгуулахаар болсон байна. Одоогийн тэднийг Энх саран сувилалын газар тусгаарлаж байгаа аж. Тэдний зургадугаар сарын 14 хүртэл тусгаарлалтанд байх билээ.