УИХ-ын 2020 оны сонгууль ирэх сард болно. Хөл хориоой холбоотойгоор сонгууль болох эсэх нь эргэлзээтэй байгаа энэ цаг үед олон улсад сонгууль хэрхэн зохион байгуулсан талаар оруулан хүргэж байна.

Өмнөд Солонгосчууд маск зүүж нэг метрийн зайтай зогсов

Зургийн тайлбар: Санал авах байрны гадна халуун хэмжиж оруулав

Сонгогчид санал өгөхдөө амны хаалт, бээлий өмсөж ирсэн бол сонгуулийн ажилчид халууныг нь үзэж,  хамгаалалтын хувцас өмссөн байв.

Халуунаа хэмжүүлсний дараагаар иргэд санал авах байранд орно. Уг байранд өвчнөөс сэргийлэх аюулгүйн зөвлөмж бүхий  тусгаарлах байршуулсан байна.  Улмаар иргэдийг нэг метрийн зайтай зогсоож, үүнд нь хяналт тавих ажилчид ажиглана.

Хэрэв санал өгөхөөр ирсэн сонгогчийн халуун 37.5 хэмээс их бол тухайн сонгогчийн тусгаарлан тусгай байранд санал өгүүлнэ.

Харин Короновирусний халдвар авч эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийн саналыг явуулын хайрцгаар авсан. Ингэхдээ сонгуулийн санал авах ажилчид халдвараас сэргийлсэн хувцас хэрэглэлийг бүрэн өмссөн байсан.

Зургийн тайлбар: Эмчилгээ хийлгэж байгаа иргэдээс санал авсан хайрцаг

Сонгуулийн өдөр тээврийн хэрэгсэл ажиллаагүй. Иргэд санал авах байранд алхаж ирэх эсвэл өөрийн машинаар ирж очих ёстой.

Эх сурвалж: https://www.bbc.com/