Монгол Улсын Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу “Ковид-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага, сургууль хамтран 05 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын аюулгүй байдлыг хангах баг, Эмнэлгийн албаны штаб, Шуурхай хариу арга хэмжээ авах зэрэг мэргэжлийн 7 багийн 42 хүний бие бүрэлдэхүүн ажиллалаа. Дадлагын үеэр удирдлагын багтай онлайнаар холбогдож, өгөгдсөн 6 удаагийн цагийн байдалд хариу арга хэмжээ авах төлөвлөгөө, шаардлагатай хүн хүч, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйтгэлийн нөөцийн судалгааг тодотгон, 1-20 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг үүрэгжүүлж ажилласан байна. Мөн энэ өдрүүдэд "Яармаг-300" эмнэлгийн дадлага сургуулилтыг зохион байгуулагдаж, ЭМЯ, НЭМГ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмч, албан хаагчид хамрагдсан юм. “Яармаг-300” эмнэлгийн дадлага сургуулилтыг ЭМЯ, НОБГ, НЭМГ, МХЕГ, НМХГ, УБЗАА, ННҮГ, НТТТ, НЗӨСТ, СБДЭМТ, ХУДЭМТ, БЗДЭМТ, БЗНЭ, СХДЭМТ, “Наркологи”, “Энэрэл” эмнэлэг, ЧДЭМТ, ХУД-ийн Цагдаагийн II хэлтэс, “Элемент”, “Буян” компани, “Монгол Эм Импекс Концерн”, ТҮК, “Буянт-Ухаа” спорт цогцолбор зэрэг 23 байгууллага хамтран зохион байгуулсан. Энэ сургуулилтад Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн дарга Л.Баярхүү ахлагчтай 24 хүний бие оролцлоо.