Гэр хороолол хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүл өнөөдөр /2020.05.11/ хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг ирэх сонгуулиар нэг тойрогт буюу Баянзүрх дүүрэгт өрсөлдье хэмээн “дуэльд дуудлаа”.

“Миний бие шударга шүүхээр хэргээ шийдүүлэхээр явж байгаа. Гэтэл шүүхээс өмнө намайг яллахаар нийгмийн тархийг угааж байгаад харамсаж байна. Намайг З.Энхболдтой нэг тойрогт өрсөлдье гэж хэлснээс хойш МАН-ынхны тэр дундаа У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарын дайралт хэрээс хэтэрлээ. Тэд шүүхээс намайг заналхийлж байна. Магадгүй сонгуульд оролцуулахгүйн тулд ийм явуулга хийж байхыг үгүйсгэхгүй. М.Энхсайхан сонгуульд нэр дэвших гэж байсан. Гэтэл түүнийг ямар байдалд оруулсныг та бүхэн мэдэж байгаа. Хэнийг ч ийм хувь заяа хүлээж байна, тэр дундаа намайг” гэлээ.

Түүнчлэн, гэр хорооллын дахин төлөвлөлтийг МАН-ынхан зогсоосон. Тэд энэ ажлыг гутаах гэж улстөрийн зорилгоор ажиллаж байна” гэсэн юм.