Зам тээврийн яамны гадна хүний амь насанд халдсан Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр өглөө 9 цагт эхэлж,  түүнд 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шүүхийн шийдвэр гарчээ.

Уг хэргийн шүүх хурал 11 дахь удаагаа хойшилсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эхэлсэн. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшлуулан өнөөдөр эхлээд байсан билээ.