Сайн байна уу Манай улсад гэр бүлийн салалт болоход зарим эрчүүд хохироод үлдэх юм даа. Тэдний нэг нь би,12 жил ханилсан 3 охинтой.

Эхнэр араар нүдэн дээр явалдаж байгаад баригдлаа, ямар ч эр нөхөр, найз гэсэн нэртэй новшийн өвөрт эхнэрээ нүцгэн хэвтэж байхыг хараад инээхгүй нь лав, уур хүрээд бачуураад нөгөө нөхөртэй нь хамт цохиод ,алгадаад хаясан чинь байхгүй гэр бүлийн хүчирхийлэлийн хэрэгтэн болоод 25 хоног баривчилгаанд явах нь тэр. Гарч ирлээ, эхнэр мэдээж салчихсан, хүүхдүүдээ авая гээд хөөцөлдсөн чинь эх дээр нь үлдээнэ өөрөө гэр бүлийн хүчирхийлэл саяхан үйлдээд баригдсан тийм болохоор таньд өгөх боломжгүй гэнээ. Тайлбарлах гэж үзлээ, эхнэр найзтай маань хэвтэж байгаад баригдаад ийм юм болсон гэсэн чинь. Гэр бүлээс гадуурх харилцаанд хууль байхгүй ээ гэж өөдөөс хуцах юм.

Энэ тэнэг балай хуулиндаа эр нөхрөө, анд найзаа, эхнэрээ доромжилсон учир гээд заалт оруулаад хууль гаргаад өгч болдоггүй юм байхдаа. Хормой султай хүмүүст аз, эз болсон хуультай юмаа. Үр хүүхдүүдээ санаад хайрладаг нь ганцхан эмэгтэй хүн биш гэдгийг  эзээ ойлгох юм бол доо