Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.05.21/ ээлжит мэдээлэл хийлээ.

- ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 1 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжиж байна.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан 141 тохиолдол бүртгэгдээд байна.

- Түүнээс 33 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол, өдгөө 108 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.
- Мөн 17 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаа, шинжилгээнд хамрагдаж байна.

- ХӨСҮТ-ээс эдгэрч гарсан 33 иргэнээс 19 нь сувилалд, 4 нь гэрийн тусгаарлалтад байна.
- Мөн 10 хүний тусгаарлалтын хугацаа дууссан бөгөөд тэдний 4 нь гадаад улсын иргэд байна.
- 2020.05.24-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид 22 шинжилгээ /PCR/ хийсэн байна. Тухайлбал:

- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн жолооч нарын шинжилгээ,
- Тандалт, судалгааны зорилгоор цуглуулсан сорьцонд халдвар илрээгүй байна.

- Орон нутгийн 15 чиглэлд галт тэргээр зорчсон 5639 хүнд тандалт, судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад 1141 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна. Өчигдөр 5 хүн шинээр тусгаарлалтад орсон бол, 255 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.