Голомт банк Монголд анх удаа олон улсын төлбөрийн картын системийг нэвтрүүлж,  дэлхийд нэр хүндтэй  Мастеркарт, Visa картыг харилцагчдынхаа гарт атгуулж байсан.

Эдүгээ энэ амжилтаа улам бататгаж ХАМГИЙН ОЛОН ТӨРЛИЙН ТӨЛБӨРИЙН КАРТ ХҮЛЭЭН АВАГЧ БАНК болжээ.

Тодруулбал та дотоодын Т карт болоод MasterCard, Visa, American Express, JCB, Union pay зэрэг картуудаар, Голомт банкны бүх салбар тооцооны төвүүд болон бэлэн мөнгөний машин,өөртөө үйлчлэх банк, картаар үйлчлэгч байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой.

Энэ бүхнээс онцгойлон дурьдахад дэлхийд алдартай AMERICAN EXPRESS картыг Монголд зөвхөн Голомт банк хүлээн авдаг бөгөөд тун удахгүй уг картыг Монголын зах зээлд гаргах гэж байна.