Улсын Их дэлгүүрийн 6-7 давхрын орчимд гал гарчээ. Онцгой байдлын албанд ирүүлсэн дуудлагын дагуу 16:50 цагийн орчимд гал унтраах, аврах ангийнхан очиж галыг унтраахаар шуурхай ажиллаж байна.

Одоогоор гал дээврийн хэсгээс эхэлсэн гэх албан бус мэдээлэл байгаа юм. Галын эрч 6-р давхарт одоогоор хамгийн  их байгаа аж.  Хоолны газрын давхарт газ их хэмжээгээр байгаа учир аюултай нөхцөл байдал үүсээд байгаа аж. Тиймээс эргэн тойронд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн учир иргэдийг холлдохыг сануулж байна. 

Одоогоор галын шалтгаан, хүний амь эрсдсэн эсэх тодорхойгүй байна.