Өнөөдөр /2020.06.08/ 09:30 цагт Б.Хурц нарын есөн хүн бусдыг эрүүдэн шүүсэн гэх хэргээр гэм буруутай эсэхийг шүүх хурал Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. 

Тэдэнд Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. 

Шүүх хуралдааны эхэнд улсын яллагч буюу прокурор шүүгч нараас татгалзсан. Татгалзлыг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, улмаар шүүх хурлыг хойшлууллаа. Шүүх хуралдаанд шүүгчээр Отгонжаргал, Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа нар оролцож байгаа бол шүүгдэгчээр Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нар оролцож байна. Харин өмгөөлөгчөөр Т.Туул, Г.Цолмонгэрэл, Д.Дэлгэрцэцэг, Ц.Хүрэлбаатар, Д.Дандийядам, Б.Энх-Эрдэнэ, П.Ундрах-Эрдэнэ, Н.Буянжаргал, Ж.Батхуяг, Г.Батбаяр, Ц.Туяа, Э.Хашчулуун, Б.Мэргэн, Ц.Гүенбат, С.Оюунцэцэг, Д.Оюунчимэг, Ц.Баярмаа нар оролцсон юм.

Үүнээс өмнө шүүх хуралдаан нэг удаа хойшилсон юм.

Шүүх хуралдааны талаар бид эргэж мэдээлсээр байх  болно.