Уржигдар буюу энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Польш Улсын Краков хотод суралцаж байсан, 21 настай монгол оюутан дотуур байрныхаа зургаан давхраас үсэрч, амиа алдсан хэргийн тухай бид өмнө нь мэдээлсэн.

-ТАЛИЙГААЧ ГЭРЭЭСЛЭЛДЭЭ АМИА ЕГҮҮТГЭХ НЬ ӨӨРИЙНХ НЬ СОНГОЛТ БАЙСАН ХЭМЭЭН БИЧЖЭЭ-

Талийгаачийн амьдардаг байсан дотуур байрнаас гэрээслэл бүхий захидал олджээ. Тухайн захидалд бичсэнээр амиа егүүтгэх нь түүний сонголт байсан, хэн нэгэн буруугүй хэмээх зүйлсийг бичсэн байна. Түүнчлэн талийгаач нь Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг байсан учир цар тахалтай холбоотойгоор санхүүжилт саатсанаас санхүүгийн бэрхшээлтэй тулгарч улмаар амиа егүүтгэсэн байж болзошгүй хэмээх зүйлс хэвлэлээр цацагдсан.

Иймд бид энэ асуудлыг үнэн эсэх, уншигчдад бодит мэдээллийг хүргэх үүднээс олон талын эх сурвалжуудын тодруулгыг орууллаа. Өдгөө хэргийг тус улсын цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм.

Нас барсан оюутны үхлийн шалтгаан тэтгэлэгтэй холбоотой эсэх тухай Монгол Улсаас Польш Улсад суугаа Элчин сайд Б.Дорж хэвлэлд өгсөн тодруулгадаа:

“НАС БАРСАН ОЮУТНЫ ХУВЬД ХИЧЭЭЛ СУРЛАГАТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ГОМДОЛ ИРҮҮЛЖ БАЙГААГҮЙ

Тэтгэлгийн хувьд хоцорсон асуудал байгаа. Оюутнуудад жилд хоёр удаа тэтгэлэг олгодог. Эхнийх нь тавдугаар сарын дундуур буудаг. Энэ жилийн хувьд эхний улирлын буюу 5 сарынх орж ирээгүй байгаа. Шалтгааныг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан орж ирээгүй хүлээлтийн байдалтай байна. Манайхаас БСШУЯ, Сангийн яаманд хүсэлт гаргасан байгаа.

Талийгаачийн зүгээс бидэнд өмнө нь ямар нэгэн санал хүсэлт ирүүлж байгаагүй. Ер нь оюутнууд  хичээл сурлага, амьдрал ахуйтай холбоотой олон санал хүсэлтийг бидэнд ирүүлдэг. Бид боломжоороо шийдээд явдаг. Тус хотод байгаа консул маань байнгын холбоотой ажиллаж, үе үе арга хэмжээ уулзалт зохион байгуулдаг” гэсэн юм.

-ТАЛИЙГААЧИЙН ҮХЛИЙГ УЛС ТӨРЖҮҮЛЖ, ХУДАЛ ЗҮЙЛС МЭДЭЭЛЖ БАЙНА-

Харин талийгаачтай хамт Польш Улсын Краков хотын их сургуульд хамт суралцдаг байсан оюутнууд:

Эл харамсалтай хэрэг 7-ноос 8-нд шилжих шөнө болсон. Манай элчин сайдын яаманд тухайн өдрийн өглөө нь буюу 08.00 цагийн үед энэ талаар хэлсэн байна лээ. 14.00 цагийн үед талийгаачийн ар гэртэй нь холбогдсон. Тэгээд 15.00 цагийн үед хэвлэлээр буруу ташаа мэдээлэл гарсан. Талийгаачийг санхүүгийн бэрхшээлээс болж амь насаа алдсан гэж ташаа мэдээлсэн байсан. Тухайн хүнийг нас барсан байдлыг улс төржүүлж, сонин байдлаар мэдээлсэнтэй санал нийлж чадахгүй байгаа” хэмээн хэвлэлд өгсөн тодруулгадаа дурджээ.

-ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ХУГАЦААНДАА ОРОЛГҮЙ СААТСАНААС ОЮУТНУУД САНХҮҮГИЙН ХҮНД БАЙДАЛД ОРСОН-

Хэдийгээр талийгаачийн үхэл санхүүгийн бэрхшээлтэй холбоогүй гэх боловч Польш улсад тэтгэлгээр суралцаж буй 130 гаруй оюутан санхүүгийн бэрхшээлээс болж хүнд байдалд байгаа тухай эх сурвалж мэдээлсэн юм. Тэднээс 26 нь УОК-т эх орон руугаа буцах хүсэлт гаргажээ. Түүнчлэн тус улсад суралцаж буй оюутны төлөөлөл ч мөн сүүлийн таван сарын турш болон урьдын саруудад оюутнуудад тэтгэлгийг цаг хугацаанд нь олгодоггүй байсан, тэд өнөөг хүртэл ар гэрээсээ ирсэн мөнгөөр байр, сургалтын төлбөр, амьжиргаагаа залгуулж байгаа тухай хэлсэн юм.

Тэднийг байрлаж буй байрнаас нь гарахыг хориглосон тул ажил олж хийх нь бүү хэл, хоол, хүнсний зүйлээ ч цуглуулахад хүндрэлтэй буйг учирлав. Хамгийн гол нь оюутнууд сургалтын төлбөр болон байрныхаа мөнгийг гэрээсээ ирсэн хэрэглээний мөнгөөрөө төлж байгаа учраас бор хоногийг арай ядан өнгөрүүлж байгаа гэв. Амьдрах байртай, ар гэрийнхэнтэйгээ хамт амьдардаг хүүхдүүдийн хувьд нөхцөл байдал харьцангуй хөнгөн байгаа бол дотуур байранд амьдардаг, ар гэрийн бололцоо тааруу оюутнуудын хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байгаагаа хэлэв. Улирлаар олгогддог тэтгэлгийн мөнгө бодит байдал дээр гурван сар хүрэхгүй хугацааны зардлыг нөхдөг болохыг ч онцлов.

-ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ ХЭВИЙН ОРЖ ЭХЭЛСЭН-

Иймд бид тэтгэлэг цаг хугацаандаа хэвийн олгогддог эсэхийг тодруулахаар Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдтой утсаар холбогдож энэ тухай асуухад:

 

Үргэлжлэлийг эндээс