Эхнэр маань араар тавилаа 6 хүүхэд өнчирлөө, өөрөөсөө буруу хай гэж байсан зарим хүүхнүүд,бурууг хайлаа бурууг өглөө өөртөө.Гэхдээ би 3 хүүхэдтэй.

Төрсөн дүүгийн минь нөхөртэй нэг оронд шалдан хэвттэл нь гэм хийгээгүй юмсан, би буруутай юм байна. Тэгвэл хамаагүй ээ хүлээн зөвшөөрнө. Миний төрсөн дүүгийн 1,2 ойтой, 6 настай бяцхан үрсүүд болон миний бяцхан ханхүү гүнж нар ямар буруутай юм бэ тэгвэл. Зургаан хүүхэд өнчрүүлж орхичоод л, өөрөөсөө буруу хай гээд гэмших нь бүү хэл гэдийгээд сууж байгаа хүнийг эхнэр минь байсан гэж өнгөрсөн цаг дээр ч дуудахаас ичиж байна. Өөрөө бол одоо энхийн цагаан тагтаа, би болохоор эхнэрээ шалдлаад хүргэнийхээ өвөрт хийчихсэн арчаагүй залуу, ганц амьдрах амьдралдаа хүний ой тоонд оромгүй үйл явдлын гэрч болно гэж үнэндээ төсөөлсөнгүй.

Хүн бүхэн адил биш ээ хүмүүсээ , эр эм гэлтгүй хүн чанаргүй хүмүүс хорвоод даан ч их юм байна. Нэг талыг битгий барьж байгаарай бид бүгд л хүн, хүн чанартай амьдраарай ганц амьдралдаа.