2020 оны УИХ-ыг сонгох сонгуулийн сурталчилгааны сүүлийн ѳдѳр эхэлж, санал ѳгѳхѳд 2 хоног үлдэв. Санасныг бодоход гайгүй шүү!!! Намуудаараа талцаж, сонголтоороо маргалдаж, амлалтаараа цэцэрхэж байсан ч ѳмнѳх сонгуулиудтай харьцуулбал харлуулан гүтгэх нь арай багассан ч юм шиг.

Сонгуульд нэр дэвших эрхийг нь баталгаажуулсан атлаа гэнэт барьж хориод байгааг нь харин ухаж ойлгосонгүй. Санаанд оромгүй хүмүүс нэр дэвшсэн нь “Үндсэн хууль”-д заасан сонгогдох эрхээ эдэлж байгаа болохоор буруутгах аргагүй ч, шоолж доромжлолгүйгээр сонгох эрхээ эдлэх нь бидний үүрэг. Эрх барьж байгаа нам давуу боломжоо эдэлж байгаа мэт боловч, сонгогчид хоосон амлалтыг биш хийж бүтээснийг илүү үнэлж байгаа мэт санагдав. Намууд болон нэр дэвшигчид бодлого ярьж, шийдэл санал болгож эхэлсэн нь ХҮНамын сайн үлгэрлэл хэмээн би талархаж байгаа. Нэр дэвшигчдийн хувийн амьдрал болон асуудал руу гүн орохгүй байгаа нь бас нэг дэвшил мэт санагдав. Санаанд хүрэхгүй байж мэдэх ч, сонгуулийн сурталчилгаа сайн тал руугаа эргэж буй мэт эерэг мэдрэмж тѳрж байна.

 

СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТ 2 ХОНОГИЙН ДАРАА ЭХЭЛНЭ.

1.Ямар нэгэн ажлыг бүтээхэд заавал авилга ѳгмѳѳргүй, зуучлал нэрээр 10 хувийн татвар тѳлмѳѳргүй байгаа бол та саналаа заавал ѳгѳѳрэй. ТАНЫ ОРОЛЦОО ХЭРЭГТЭЙ БАЙНА.

2.Намуудын талцлаас болж ажил тань баталгаагүй, амьдрал таны эргэлзээтэй байхыг хүсэхгүй байгаа бол та саналаа заавал ѳгѳѳрэй. ТАНЫ ОРОЛЦОО ХЭРЭГТЭЙ БАЙНА.

3.Бизнесээ ѳргѳжүүлэх болон орон сууцтай болохын тулд зээл авахдаа, авах зээлээсээ 2 дахин их хѳрѳнгѳтэй гэж нотлохыг, сар бүр ѳндѳр хүү тѳлѳхийг хүсэхгүй байгаа бол та саналаа заавал ѳгѳѳрэй. ТАНЫ ОРОЛЦОО ХЭРЭГТЭЙ БАЙНА.

4.Үр хүүхдүүд тань хэн нэгнээс айж ичиж дарамтлуулахгүйгээр сайн боловсрол эзэмшин, сайн хүн болж тѳлѳвшѳѳсэй хэмээн хүсч байгаа бол та саналаа заавал ѳгѳѳрэй. ТАНЫ ОРОЛЦОО ХЭРЭГТЭЙ БАЙНА.

5.Хѳдѳѳ явахдаа хэмхэрсэн зам дээр тонгочуулан машинаа эвдэж, санамсаргүй тохиолдлоор амиа алдахыг хүсэхгүй байгаа бол та саналаа заавал ѳгѳѳрэй. ТАНЫ ОРОЛЦОО ХЭРЭГТЭЙ БАЙНА.

6.Улстѳрийг бизнес болгон хууль бус аргаар баяжиж, та бидний боломжийг хулгайлан завшиж буй этгээдүүдээс салахыг хүсч байгаа бол та саналаа заавал ѳгѳѳрэй. ТАНЫ ОРОЛЦОО ХЭРЭГТЭЙ БАЙНА.

7.Татварын 2 тайлан гаргаж, хил гааль болон бусад хууль дүрмийг албаар зѳрчин түүнийхээ тѳлѳѳ хэн нэгний барьцаанд орохыг хүсэхгүй байгаа бол та саналаа заавал ѳгѳѳрэй. ТАНЫ ОРОЛЦОО ХЭРЭГТЭЙ БАЙНА.

 

8.Хууль шүүхийн шударга тогтолцоонд итгэл алдарч, хэн нэгний зѳв бурууд байнга эргэлзэж, ѳѳрѳѳ ч хэзээ нэгэн цагт хэлмэгдэх айдсаасаа салахыг хүсч байгаа бол та саналаа заавал ѳгѳѳрэй. ТАНЫ ОРОЛЦОО ХЭРЭГТЭЙ БАЙНА.

9.Үргэлж хоорондоо ѳрсѳлдѳн, ѳнгѳ мѳнгѳний боол болон, ѳѳрийн ирээдүйдээ итгэлгүй ѳдѳр хоног ѳнгѳрѳѳж амьдрахаас залхаж байгаа бол та саналаа заавал ѳгѳѳрэй. ТАНЫ ОРОЛЦОО ХЭРЭГТЭЙ БАЙНА.

10. Хѳгжлийн бэрхшээлтэй иргэд гэртээ бүгж суулгүйгээр, эрүүл бусад хүмүүстэй адил тааваараа зорчиж, айж ичилгүйгээр амьдрах боломжтой болоосой хэмээн хүсч байгаа бол та саналаа заавал ѳгѳѳрэй. ТАНЫ ОРОЛЦОО ХЭРЭГТЭЙ БАЙНА.

11.Гэр хорооллын хүүхдүүд хүчирхийлэлгүй орчинд “Ид шидийн орон”-д амьдарч хѳгжих боломжтой болоосой гэж хүсч байгаа бол та саналаа заавал ѳгѳѳрэй. ТАНЫ ОРОЛЦОО ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Ямар нийгмийн байгууламжтай ямар улс оронд амьдрахыг хүсч байна, түүнийгээ бид ѳѳрсдѳѳ л байгуулна. Хэн ч бидэнд түүнийг байгуулж ѳгѳхгүй. Тѳрж ѳссѳн орон нутгаа ямар байгаасай гэж хүсч байна, түүнийгээ та бид ѳѳрсдѳѳ л ѳѳрчилнѳ. Хэн ч түүнийг ѳѳрчилж ѳгѳхгүй. “Улс оронд хэцүү байна” хэмээн халширч гадаадад дүрвээд ч бид хожихгүй, бас юуг ч ѳѳрчлѳхгүй. Яг энэ мѳчид та бидний оролцоо хэрэгтэй байна, хүмүүс ээ. СОНГУУЛЬД САНАЛАА ѲГѲГТҮН.

Аль намын хэнд саналаа ѳгѳх нь таны хэрэг. ТАНЫ СОНГОЛТ НАДАД ТААЛАГДАХГҮЙ БАЙГАА ХЭДИЙ Ч, СОНГОЛТ ХИЙХ ЭРХИЙН ТАНЬ ТѲЛѲѲ ТАНЫ СОНГОЛТЫГ ХҮНДЭТГЭЖ БАЙНА хэмээн бие биенээ хүндэтгэж сурцгаая. Монгол Улсын “Үндсэн хууль”-д заасны дагуу “Тѳрийн  эрх барилцах эрхээ эдэлж үүргээ хүлээж” сурах нь чухал байна. Гэхдээ тань сонголтоос бидний ирээдүй шалтгаална. Тэр тусмаа залуус та нарын сонголт та нарын ирээдүйг шийдэх болно. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙГ!!!

 

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

 

2020-06-22