Нөхрөөсөө салсан би цаашдаа хэрхэн яаж амьдрах вэ
2020/06/22
Сайн уу сайхан зунжиж байна уу. Би гэдэг хүн нь нөхрөөсөө салсаан. Одоо харин цаашдаа хэрхэн яаж амьдрах вэ, 2 хүүхдээ өөр дээрээ авсан.
Гэртээ хүүхэд хараад их удаан суулаа ажилд орье гээд ажил хайлаа өөртөө ямар ч итгэлгүй болчиж. Өөрийгөө гологдоно энэ ажил намайг авахгүй гээд миний залуу насны гал бөхсөн бололтой. Уг нь би 32 настай дээд сургууль төгссөн, 2-3 мэргэжилтэй хүн, мөн дээрээс нь их аймхай болжээ. Энэ амьдралаа яаж нэг хүний дор орохгүй 2 хүүхдээ дутаахгүй шиг яаж амьдранаа гэж өдөржин шөнөжин бодож байна. Яг яаж би энэ амьдралаа босгоноо. Хүний гар хараад сурчихсан гэж битгий хэлээрэй, тийм байгаагүй шүү. Амьдрал ямар заавартайгаа ирэх биш дээ.
Хүүхдээ бодоод өөрийгөө бодоод хийсэн энэ сонголтондоо би хэзээ ч харамсахгүй ээ, гэр бүлийн хүчирхийлэл дэндүү ихэдсэн болохоор, нөхөртөө байнга хөөгддөг болохоор, би эргэж буцалтгүй энэ сонголтыг хийсэн юм. Эргээд харахад би өөртөө итгэлгүй өмсөж зүүх хувцасгүй зүгээр нэг хүний бөглөөс явж амьдарсан юм байна. Би гэхдээ бууж өгөхгүй ээ. Том, том компианууд яаж ажилчдаа шалгаруулдаг юм бол, яг юу хийвэл яаж амьдарвал хүний царай харахгүй амьдрах вэ. Нуршсанд уучлаарай. Харамгүй зөвлөгөө өгөөч.
Зочин · 2020/06/25
Өөдгүй хүний үнэргүй нөхрөөсөө салсандаа баярлаж яваарай. Салах гээд салж өгөхгүй ядаргаа болоод байдаг нөхрөөс хамаагүй дээ. Одоо өөрийнхөө төлөө, 2 хүүхдийнхөө төлөө айж ичилгүй, сэтгэл амар сайхан амьдар.
Зочин · 2020/06/23
нийгмийн хонгор болж дээ
Зочин · 2020/06/23
zuv songolt hiijee uuruu hicheegeed ehleheer asuudalgui ee heseg hetsuu bna gehdee neeh udahgui ee
Зочин · 2020/06/23
ах дүү найз нөхөд танихгүй хүн ч чин сэтгэлээсээ тус хүргэх тохиолдол бий, гол нь тэднийг зөв сонгож хэрэггүй хүнээс хол явж ,хүний өөрөө хичээж л үз
Зочин · 2020/06/22
ажил хийхгүй удчихаар бүгд тэгдиймөө. ямарч байсан ажил хийгээд эхэлбэл аандаа сэтгэл санаа хүртэл цэгцрээд дажүй болчихноо. амжилт. өөрийгөө битгий гол. том мест рүү зүтгэ. хүнд эхэлж гологдчихоод дараа нь өөрийгөө гол. шууд юу юуны туханд хүрэлгүй өөрийгөө доош хийнэ гэдэг хамгийн буруу муу зан чанар шүү.
Zochin · 2020/06/22
Amjilt ooroo itge