АН-аас нэр дэвшигчдийн зүгээс мөнгө болон шатахууны талон тарааж байгаад цагдаагийн байгууллагад шалгуулж буй асуудал гарсныг хэвлэлүүдээр мэдээлснээс гадна МАН-аас өнөөдөр хийсэн цаг үеийн мэдээллээр дурьдсан билээ. 

Дээрх асуудалтай холбогдуулан МАН-ы намын зүгээс Кёкүшюзан Батбаяр, З.Энхболд, Говь-Алтай аймагт нэр дэвшигч Ө.Амгаланбаатар болон Д.Сүндий нартай холбоотой асуудлаар  нэр дэвшигчээс хасах тухай хүсэлтийг СЕХ-д албан ёсоор тавьсан юм.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулинд зааснаар бол ийм зөрчил гаргасан нэр дэвшигчийг  татах нь СЕХ-ны шийдэх бүрэн эрх, чиг үүргийн асуудал юм. Тиймээс хэрэв шаардлагатай гэж үзвэл СЕХ хуралдаж шийдвэрээ гаргах эрхтэй. Үүнээс харахад хууль бусаар мөнгө тараасан гэх хэрэгтэй холбогдоод буй Кёкүшюзан Батбаяр, З.Энхболд, Говь-Алтай аймагт нэр дэвшигч Ө.Амгаланбаатар болон Д.Сүндий нар зөрчил гаргасан бөгөөд тэднийг эргүүлэн татах эрх СЕХ-д байгаа гэсэн үг. 

Энэ мэтээр зөрчил гарган сонгогчдын саналаа чөлөөтэй илэрхийлэхэд нөлөөлөх гэсэн бохир мэдээлэл тараах зэрэг зөрчил гаргаж буй нэр дэвшигчдийн толгойг илээд байлгүй хууль дүрмийнхээ дагуу хасах хэрэгтэй болов уу. Ямартаа ч иргэд сонгогчид та бүхэн аливаа бусармаг мэдээлэлд автахгүй байж, саналаа өөрийн үзэл бодолдоо тулгуурлан өгөх хэрэгтэй.