2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт 21 аймаг, есөн дүүрэгт үргэлжилж байна. СЕХ-ноос сонгуулийн санал хураалтын ирц, явцын талаар цаг үеийн мэдээлэл өгөв.

Улаанбаатар хот 24 мандаттай, хэсгийн 451 хороотой. 12.00 цагийн байдлаар Улаанбаатар хотод санал өгсөн 18-25 настай сонгогчдын ирц 12.5  хувьтай байна. Мөн 24-45 настай сонгогчдын ирц 52.4, 45-ээс дээш насныхан 34.9 хувьтай байгааг СЕХ-ныхон хэлэв.

Энэ удаагийн сонгуульд залуучуудын саналыг идэвхтэй өгүүлэх цөөнгүй санаачлага, давлагаа өрнүүлээд буй. Улсаас ч залуучуудыг саналаа идэвхтэй өгөхийг уриалсаар. Харамсалтай нь, одоогоор залуучуудын саналын ирц сул байна.

 

Тойргийн дугаар

Тойргийн нутаг дэвсгэр

 

Сонгогчдын ирц:  12.00 цагийн байдлаар

Мандатын тоо

21

Багануур, Багахангай, Налайх дүүрэг

10104 иргэн санал өгсөн 
(22,23 хувь)

2

22

Баянзүрх дүүрэг

26073 иргэн санал өгсөн

(23.74 хувь)

2

23

Баянзүрх дүүрэг

24560 иргэн санал өгсөн 

(21.92 хувь)

3

24

Сүхбаатар дүүрэг

19275 иргэн санал өгсөн

(22.20 хувь)

3

25

Чингэлтэй дүүрэг

22363 иргэн санал өгсөн

(21.62 хувь)

3

26

Баянгол дүүрэг

35311 иргэн санал өгсөн

(26.02 хувь)

3

27

Сонгинохайрхан дүүрэг

16920 иргэн санал өгсөн

(20.2 хувь)

2

28

Сонгинохайрхан дүүрэг

27779 иргэн санал өгсөн

(25.5 хувь)

3

29

Хан-Уул дүүрэг

29749 иргэн санал өгсөн

(25.99 хувь)

3