УИХ-ын 2020 оны  сонгуулийн санал хураах үйл явц үргэлжилж байна. Сонгогчдын хувьд хуулийн мэдлэггүйгээсээ болж хуулийн хариуцага хүлээх болж байна. Тухайлбал, саналын хуудасны зураг авч болохгүй хууллийн заалт байдаг. Гэвч  Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт саналын хуудасны зураг авсан зөрчлүүд бүртгэгдсэн байна. 

Саналын хуудасны зураг авсан тохиолдлыг 

Зөрчлийн тухай хуулийн 17.1-д зааснаар саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан

  • зураг авсан,
  • дүрс бичлэг хийсэн,
  • шууд дамжуулсан,
  • бусдад харуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг/10 сая/-өөр торгоно гэж заасны дагуу арга хэмжээ авах юм байна. 

Тиймээс сонгогч та бүхэн саналын хуудасны зураг авахгүй байхыг анхааруулж байна.