СЕХ-ноос 17 цагт УИХ-ын сонгуулийн ирцийн мэдээллийг хүргэсэн билээ. Санал өгсөн хүмүүсийг насны ангиллаар авч үзвэл:

  • 18-25 насны 347,942 сонгогчоос149,782 нь санал өгсөн буюу 43 хувь
  • 26-40 насны 760,204 сонгогчоос 341,710 нь санал өгсөн буюу 44 хувь
  • 41-55 насны 517,323 сонгогчоос 309,004 нь санал өгсөн буюу 59 хувь
  • 56-аас дээш насны 375,155 сонгогчоос 253,642 нь санал өгсөн буюу 67 хувийн тус тус үзүүлэлттэй байна.

Санал хураалтын дүнгээс харвал 56-аас дээш насны иргэд сонгуулийн идэвх хамгийн өндөртэй байгаа бол 18-25 болон 26-40 насны сонгогчдын ирц нэг хувийн зөрүүтэй байна.